Нүүр хуудас « Мальта Арлын тухай таны мэдэж байх зүйлс
 

Ихэнх хүмүүс Мальтаг 1974 онд тусгаар тогтносон жижиг улс гэдгээр нь мэднэ. Clubclass English Language School - ийн нэг салбар нь Мальтад байрладаг. Та бүхэнтэй Мальтагын талаар мэдэж байх хэрэгтэй зарим мэдээлэлийг хуваалцъя.
 
Малта-ын нийслэл Валетта
 
Мальтагын нийслэлийг Jean Parisot de La Valette -гийн нэрээр нэрлэсэн бөгөөд Иерусалимын Saint John-ын Франц баатар юм. Валетта нь газар дундын тэнгист Туркуудтэй байлдаж байсан юм.



Мальта-ын мөнгөн тэмдэгт Евро 
Мальтагын мөнгөн тэмдэгт нь Евро бөгөөд Европын Холбооны улс юм. Мальта нь мөн Шенгений гэрээт улс.



Мальта нь албан ёсны 2 хэлтэй
Мальта нь албан ёсны 2 хэлтэй. Англи хэл болон Мальта хэл юм. Мальтачуудтай та аль ч хэлээр нь ярьсан тэд ойлгох болно. Мальта хэл нь Италь, Англи, Араб мөн Франц хэлний нэгдэл бөгөөд цагаан толгой нь Англи хэлний цагаан толгойтой адилхан юм. Мальта хэлийг сурахад нилээн төвөгтэй хэл юм.
 
Мальта нь маш жижигхэн улс 
Мальтагын бүлэг арлуудыг оруулаад тооцвол 313.38 km² бөгөөд энэ нь Дэлхий дээрх хамгийн жижиг улс болгодог юм.Өмнөд Сисилээс 100 км, баруун Ливиэс 300 км зайтай оршдог.



Арлуудаас хэлхээтэй Мальта
Мальта нь Арлуудаас бүрддэг бөгөөд Мальта, Гозо, Комино арлуудаас бүрднэ. Арал бүр дээр хүн суурьшсан бөгөөд ихэнх арлуудын эргийн шугамууд дээр боомттой байдаг, эргүүд нь чулуу эсвэл элс мөн хадан цохиотой байна.

Мальтагын албан ёсны шашин бол Роман Каталик 
Шашин шүтэх чөлөөтэй боловч ихэнх Мальтачууд нь Каталик шашинтай. Бусад шашинаас Төрөөс сүм хийдийг тусгаарлах шашинтнууд нилээд хувийг эзлэх бөгөөд, цөөн тооны Протестант болон Муслим шашинтангууд байна. 2013 оныг хүртэл Мальтад гэр бүл цуцлахыг хориглодог байсан.


 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи