Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No1


Би фижи арал дээр 1 жил Англи хэл сурахаар явсан. Тиймээс явахыг сонирхож байгаа болон явах хүсэлтэй хүмүүст зориулж өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодлоо. Хэрэгтэй зүйл байвал сурах хугацаандаа ашиглаарай.
2012 оны 1 сарын 14 нд Англи хэл сурахаар Фижи арал руу явж байсан. Дотроо бага зэрэг айдастай байсан. Тэнд миний хэзээ ч урьд нь хамт байж үзээгүй хар арьстай хүмүүс мөн гэрээсээ хол айлд байна гээд олон зүйл бодож байсан. Ямар ч хүмүүстэй хамт байхаа мэдэхгүй. Яаж тэр хүмүүстэй хамт 6 сар байх талаар толгойгоо гашилгаж байсан.Үнэндээ Фижи арлын тухай миний мэдэх зүйл ердөө л далайн эрэг гэсэн сэтгэхүй байсан.



Агаар дээрээс Фижи арлыг харахад маш жижигхэн боловч бүхий л газар нь нов ногоон өнгөтэй байсан нь надад анхны дулаахан сэтгэгдлийг төрүүлсэн. Онгоцны буудал дээрээс сургуулийн төлөөлөгч тосон авч сургуулийн тухай, сургуулийн дүрмийг танилцуулж, дэлгүүр болон сургууль дээр аваачин, мөн ойр орчмын газрыг танилцуулсан. Дараа нь байрлах айлд маань хүргэж өгсөн.Тийм болохоор төөр нь гэж санаа зовох зүйлгүй байсан. Манай гэрийхний хувьд цөөхүүлээ бөгөөд үнэхээр найрсаг хүмүүс байсан. Фижи айл учир хоол ундны хувьд манай улсаас нээх ялгаатай зүйл бага. Гэхдээ зарим хоолыг нь идэхэд хэцүү байсан.



Бичсэн: Ариунаа
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи