Нүүр хуудас « Кейп Таун-д сурч байсан дурсамж - No2
Кейп Таун Олон Улсын Нисэх Онгоцны Буудал:



Онгоцноос анх буухад бодож байснаас нэг их халуун  биш боловч дулаан сэвэлзсэн зөөлөн салхитай байлаа. Монголоос 1сарын сүүл буюу өвлийн ид хүйтнээс  ирэхэд  Кейп Таун-д зуны халуун дулаан улирал угтаж авсан. 

Кейп Таун хот :  



Жилийн 4 улиралтай ба зун нь 12-2 сар , хуурай халуун  25°C – 35°C  уур амьсгалтай боловч далайн эргийн дагуу хот болохоор хүмүүс   далайн эрэг дээр наранд биеэ шарж , ном  уншиж ,оюутнууд  хичээлээ давтаж суудаг . Намар  3-5 саруудад бага зэргийн салхитай ,дулаан, нартай өдрүүд үргэлжлэх ба намуухан шөнө гээд л тэндхийн хамгийн сайхан улирал  . Кейп Таунд очсон даруйд цаг хугацаа удааширсан ч юм шиг нэг л тогтуун тайван  санагдах нь уур амьсгалын байдалтай холбоотойгоос гадна нийгмийн тогтвортой байдлаас нь ч болдог байх .... Мөн бараа бүтээгдэхүүн , хоол хүнсний чанар ,үзвэр үйлчилгээ , аялал жуулчлал , боловсролын систем зэргээрээ өндөр түвшинд очсоныг нь мэдрэхээр гайхалтай санагддаг.



Өвөл 6 ,7,8 саруудад 20-25°C , цэлмэг тэнгэр ,нарлаг боловч бага зэргийн хуурай,   борооших хандлагатай байдаг. Энэ үесд би оюутны дотуур байранд амьдарч байсан ба  хичээлийн бусад цагаар ч ангийнхан болон сургуулийнхан цугларч хамтдаа кино үзэж , өөр өөрсдийн орны хоолоо хийн бие биенээ дайлж , англи хэлний мэдлэгээ сайжруулах дадлага болгож төрөл бүрийн   сэдвээр хоорондоо ярилцана.



Миний сурч байсан сургуульд ихэвчлэн герман , швейцарь, франц , итали , испани  , орос , япон , солонгос зэрэг  орнуудаас оюутнууд ирж суралцдаг байсан . Хавар :  9, 10, 11 саруудад 25-30°C байх ба энэ үеийг Кейп Таун хотоор аялж жуулчлахад хамгийн тохиромжтой сайхан цаг гэж үздэг байна . Өмнөд Африк нь Английн колоничлолд байсан ба хотын ерөнхий төлөвлөлт нь европжуугаас гадна өндөр байшин барилга ,  худалдааны төвүүдтэй . Харин  хотын захаар болон хөдөө газраар аялахад африк гаралтай хүмүүсийн өдөр тутмын амьдралын дүр үнэхээр сонирхолтой харагдана .



Энэ хотын эрх чөлөөний түүх бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн түүх ба эцэст нь түүний хэлсэн хамгийн алдартай үгнээс сонирхуулахад  “Education is the most powerful weapon which you can use to change the world.”   ‘’Боловсрол мэдлэг  бол дэлхийг өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг’’ гэж хэлсэн байдаг. 




Бичсэн: Нарантуяа
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи