Нүүр хуудас « Кейп Тауны хэлний хэлний курст явсан сэтгэгдэл - А.Тулга


Өмнөд Африкт анх буухад дан хар арьстай хүмүүс байна байх гэж бодсон боловч ихэвчлэн цагаан арьстай хүмүүс байсан. Би  3 сарын хугацаатай Англи хэл сурахаар явсан. Миний төсөөлөлөөр Африк гэхээр маш халуун орон байна гэж бодсон боловч намайг очих үед өвлийн улирал нь эхэлсэн байсан. Далайн уур амьсгалтай учир чийглэг уур амьсгалтай, 12-13 градусын дулаантай байсан.



Кейп Тауны Хөгжлийн талаар бол би явахаасаа ном, сонин, сэтгүүлээс харж байсан. Кейп Таун бол Африк тив дотроо хамгийн өндөр соёл, хөгжилтэй улс гэсэн мэдээлэлийг явахаасаа өмнө авчихсан байсан. Миний хобби аялах тийм учраас энэ боломжийг ашиглаад Англи хэл сурангаа дэлхийн хөл бөмбөгийн аваргыг үзэх зорилготой  байсан. Сургуулийн хувьд маш цэвэрхэн мөн тохилог орчинтой. Багш нарын хувьд цэвэр Англи хэлтэй, дуудлага сайтай мөн Англи хэлийг зааж сургая гэсэн сэтгэлтэй байсан нь таалагдсан.



Миний хувьд айлд байрласан. Өглөөний цайтай. Өглөөний цайнд сэндвич, өндөг, зайдас өгдөг байсан. Хоол ундны хувьд Европ болон далайн гаралтай хоолтой. Африк хоол бараг иддэггүй байсан. Хоолны хувьд  бол их амттай. Гадуур хооллох бол маш олон төрлийн сонголттой. Үнийн хувьд хямд, боломжийн үнэтэй ч хоолнууд газрууд байна. Мөн Дэлхийн шилдэг 20 ресторан эсхүл Кейп Таундаа шилдэгт ордог  ресторанууд ч их байна.



Миний хувьд  Пиво уух дуртай. Гэрийнхээ ойролцоо газруудаар орж Өмнөд Африкийн пивонуудаас уудаг байсан. Пивоны  хувьд бол үнэ боломжийн. Мөн өөрсдөө хоолоо хийж идвэл илүү хямд тусдаг. Сургууль дээр нийтийн гал тогоо байдаг. Өөрөө материалаа аваад хоолоо хийж идэх боломжтой. Мөн айлдаа хоол хийгээд өдрийн хоолондоо авч явбал зардал бага байдаг. Оюутнуудын хувьд Европын оюутнууд ихтэй. Азиас гэвэл Япон, Солонгос оюутнууд байдаг.



Унааны хувьд жижиг автбусууд их явдаг. Метро байдагггүй харин Кейп Таунд галт тэрэг байдаг. Галт тэргээр хотоос гарах үед сууж явдаг. Миний хувьд гэрээсээ сургууль рүү ойролцоогоор 20 минут алхдаг байсан. Гадуур явахаар бол сургууль бүр өөрийн хөтөчтэй байдаг. Тэнд нь аялалын хөтөлбөрүүд байдаг. Жишээлбэл: Виноны фермүүдээр, далайн эргээр аялах гэх мэт. Виноны ферм рүү аялахад ойролцоогоор 350ZAR байдаг. Энэ үнэд унаа, өдрийн хоол, үнэгүй вино багтдаг.
Кейп Таун бол Виногоорооо алдартай мөн Пинотеч (Pinotage гэдэг вино нь дэлхийд алдартай. Монголд ч зарагддаг.

Бичсэн: А.Тулга
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи