Нүүр хуудас « Яагаад Кейп Таунд сурах гэж?


Англи хэл сурах үндсэн орнуудыг дурьдвал АНУ, Их Британи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Канад ордог. Харин хоёрдогч орнуудын жагсаалтын No1-т Кейп Таун ордог. Англи болон Европчууд зууны турш суурьшиж ирсэн боомт хот бөгөөд Англи хэл нь албан ёсны хэл юм.
 
Кейп таун хот дэлхийн хамгийн том аяллын цахим хуудас болох http://www.tripadvisor.com –ын интернэт санал асуулгаар дэлхийн шилдэг аяллын цэг болон шалгарсан. Удаах байранд Сидней хот, Мачу Пичү, Парис болон Рил Де Жанеро шилдэг тавд багтсан байна. Харин Нью Йорк хот удаалан 6-р байрт. Мөн BBC телевиз болон Forbes сэтгүүлийн гаргасан судалгаагаар

“Амьддаа заавал очиж үзэх хэрэгтэй 50 газар”
жагсаалтанд багтсан өвөрмөц бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг юм.
Кейп Таунд жил бүр олон улсаас мянга мянган оюутнууд сурахаар хүрэлцэн ирцгээдэг.
 



Энэ хот нь үзэсгэлэнтэй, цэвэрхэн мөн аюулгүй хот тул оюутнууд сурахад тохиромжтой юм. Олон улсын оюутнууд мөн нутгийн оюутнууд нь Дэлхийн зэрэглэлийн институт, Кейп Тауны Их сургууль, Өрнөдийн Кейпын Их сургууль, Стелленбошийн Их сургууль мөн олон төрлийн мэргэжил олгох коллеж болон хэлний сургуулиудаас сонголтоо хийх боломжтой юм. Та эндээс өргөн хүрээтэй хоолны мэргэжил олгох сургуулиуд, интерор дизайн, кино урлаг, уран зураг мөн зурмал кино, олон төрлийн Англи хэлний институтуудээс сонгон суралцах боломжтой. 

1. Кейп Таун нь дур булаам үзэсгэлэнтэй хот юм


Дэлхийд жуулчидын очдог шилдэг газраар 2011 онд шалгарсан. Та энд чөлөөт цагаараа хийх маш олон зүйлстэй тул уйдна гэж үгүй. Та эндээс олон зүйлс, олон сонголтыг мэдрэх болно.



2. Дэлгүүр хэсэхэд үнэхээр гайхалтай газар

Учир нь том хэмжээний их дэлгүүрүүд, нийтийн зах, мөн гайхалтай хувцасны үйлдвэрүүд зэрэг бүхий л зүйл энд бий. Мөн гадуур гэр бүлээрээ оройн зоог идэх, кофены газрууд, алдартай барнууд, түргэн хоолны сүлжээнүүд мөн гадаа байрладаг кафенууд ихтэй юм.



Заавал хийх ёстой зүйлүүдэд - вино хийх газруудаар тойрон аялах, Роббен арлаар зугаалах, Тавган уулруу аялах, Кирстбошийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах мөн мэдээж цагаан элсэт далайн эргээр зугаалах зэргийг санал болгодог.

3. Амьдрах өртөг

Өмнөд Африкт гадаад оюутнууд ихэвчлэн ажил хийж амьдардаг. Та эндхийг өртөг өндөртэй Америк, Европ эсхүл Австралитай харьцуулж үзэхэд Өмнөд Африкийн хотуудад боломжийн амьдрах боломжтой юм. Хоол хүнсний үнийн хувьд дээрхи гурван оронтой адилхан. Гэвч байрны хувьд хотоосоо шалтгаалан үнийн хувьд өөр өөр байдаг.

4. Шөнийн амьдрал

Өмнөд Африкийн хотууд нь шөнийн амьдралтай юм. Ихэвчлэн гайхалтай цаг агаарт ихэнх үйл ажиллагаа гадаа зохигддог. Шөнийн амьдралын хэв маяг болох коктейл лоунжууд, театр, хөгжмийн зугаа цэнгэл, мөн далайн эрэг дээрх фестайвалууд болдог. Кейп Таунд шөнийн цагаар ресторан, бар, паб, клуб мөн соёлын элемент бүхий театрын тоглолт, хөгжмийн наадам, мөн зургийн үзэсгэлэн зэрэг бүхий л зүйлс шөнийн цагаар ажилладаг.



 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи