Сургуулийн тухай
Байрны сонголт
Үнийн санал
Брошур үзэх
Сургалтууд
 
Кейп Таун

Фактууд
  • Хүн ам: 3,740,026 (2011 он)
  • Албан хэл: Африк, Англи хэл, Хоса, Бусад
  • Угсаа зүй: 42.4% Өнгөнт Арьстан, 38,6% Хар Африк, 15,7% Африк, 1,4% Энэтхэг-Ази
  • GDP (PPP):  21,4 тэрбум ам.доллар
  • HDI (Human Development Index): Хүний хөгжлийн индекс - Дундаж (18-р байр)
  • Цагийн бүс: UTC+2
  • Жолооны хүрд: Зүүн
  • Телефон код: +27
  • Интернэт: za
Англи хэл сурах үндсэн орнуудыг дурьдвал АНУ, Их Британи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Канад ордог. Харин хоёрдогч орнуудын жагсаалтын No1-т Кейп Таун ордог. Англи болон Европчууд зууны турш суурьшиж ирсэн боомт хот бөгөөд Англи хэл нь албан ёсны хэл юм. 





Кейп таун хот дэлхийн хамгийн том аяллын цахим хуудас болох http://www.tripadvisor.com –ын интернэт санал асуулгаар дэлхийн шилдэг аяллын цэг болон шалгарсан. Удаах байранд Сидней хот, Мачу Пичү, Парис болон Рио Де Жанеро шилдэг тавд багтсан байна. Харин Нью Йорк хот удаалан 6-р байрт. Мөн BBC телевиз болон Forbes сэтгүүлийн гаргасан судалгаагаар “Заавал очиж үзэх хэрэгтэй 50 газар” жагсаалтанд багтсан өвөрмөц бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг юм. Кейп Таунд жил бүр олон улсаас мянга мянган оюутнууд сурахаар хүрэлцэн ирцгээдэг.



Кейп Таун хот нь Өмнөд Африкийн 2-дох том хот юм. Өмнөд Африк нь Газар дундын тэнгисийн дулаан цаг агаартай ба хуурай болон чийглэг өвөл, дулаахан зуны улиралтай. Өвлийн улирал 6-8 сарын хооронд байх ба дундаж темпратур 18 °C  градустай байдаг. Багадаа 8,5 °C. Зуны улирал 12-3 сарын хооронд байх ба дулаахан цаг агаартай, дундаж темпратур 26 °C байдаг. Кейп Таун нь Өмнөд Африкийн 2-дох том эдийн засгийн төв юм. Кейп Таунд жуулчид их ирдэг шалтгаан бол сайхан цаг агаар, байгалийн үзэсгэлэн, өндөр хөгжсөн дэд бүтэц юм. 

Энэ хот нь үзэсгэлэнтэй, цэвэрхэн, мөн аюулгүй хот тул оюутнууд сурахад тохиромжтой юм. Олон улсын оюутнууд мөн бүс нутгийн оюутнууд нь Дэлхийн зэрэглэлийн институт, Кейп Тауны Их сургууль, Өрнөдийн Кейпын Их сургууль, Стелленбошийн Их сургууль мөн олон төрлийн мэргэжил олгох коллеж болон хэлний сургуулиудаас сонголтоо хийх боломжтой юм. Та эндээс өргөн хүрээтэй хоолны мэргэжил олгох сургуулиуд, интереор дизайн, кино урлаг, уран зураг мөн зурмал кино, олон төрлийн Англи хэлний институтуудээс сонгон суралцах боломжтой.


 


CAPE TOWN CITY
(360 фото. Хулганаа гүйлгэж эргүүлж үзэх)

TABLE MOUNTAIN
(360 фото. Хулганаа гүйлгэж эргүүлж үзэх)

WORLD CUP 2010 - GREEN POINT STADIUM
(360 фото. Хулганаа гүйлгэж эргүүлж үзэх)

WORLD CUP 2010 - V&A WATER FRONT
(360 фото. Хулганаа гүйлгэж эргүүлж үзэх)

Хэрэгцээт холбоос:
  • http://www.capetown.travel/
  • http://en.wikipedia.org/wiki/Cape_Town
  • https://www.capetown.gov.za/en/Pages/default.aspx
  • http://www.lonelyplanet.com/south-africa/cape-town
  • http://www.cape-town.info/
  • http://tourismcapetown.co.za/destination-marketing


 
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи