Сургуулийн тухай
Байрны сонголт
Үнийн санал
Брошур үзэх
 
Мальта


Үзэсгэлэнт Мальта



300 өдөр нарлаг, болор тунгалаг ус, 7000 жилийн түүх, эртний тосгонууд, орчин үеийн зочид буудлууд мөн доргионт шөнийн амьдрал энэ бол Малта. Малта улс нь Европ тивийн өмнө зүгт, газар дундын тэнгист оршдог улс юм. Малта нь Хойд Сисилээс 80 км зүүн Тунисаас 284 км хойд Ливээс 333 км зайд оршдог. Энэ орны газар нутгийн хэмжээ нь 316 km2 ( дэлхийн хамгийн жижигхэн улс мөн хамгийн нягт хүн амтай улс/ Малта улсын нийслэл Валлетта.



Энэ хот нь мөн Европ тивийн хамгийн жижиг хэмжээтэй нийслэл буюу 0.8 km2 байна. Малта улсын албан ёсны хэл нь Малтис болон Англи хэл юм. Малта улс нь 1964 онд Английн эзэнт гүрнээс салан бие даасан улс болсон бөгөөд 1974 онд Бүгд найрамдах Улс болсон. Малта нь НҮБ-д 1964 онд, Европын Холбоонд 2004 онд гишүүнээр элссэн. Европын нэг хэсэг юм. Малта бол аялал жуучлалын томоохон улсын нэг юм. Дулаахан цаг агаар,олон тооны зугаалгын бүсүүд, архитектур болон түүхэн хөшөө дурсгалууд, UNESCO-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй 9 газарууд байдаг.



Barrakka Garden
(360 зураг. Хулганаараа эргүүлж үзэх)


Potomaso Bay
(360 зураг. Хулганаараа эргүүлж үзэх)


St Julians Bay
(360 зураг. Хулганаараа эргүүлж үзэх)
 

Bay Street
(360 зураг. Хулганаараа эргүүлж үзэх)


Мальта нь Европын Холбооны улс тул Шенгений Гэрээ хэлэлцээр ёсоор Шенгений виз авах шаардлагатай байдаг.Дэлхийн Эрүүл мэндийн байгуулгын судалгаагаар Мальта улс нь  Эрүүл мэндийн системээрээ 
эхний 5 дугаар байрт жагсдаг байна. Мальтагийн Эрүүл мэндийн систем нь Бритиш системтэй адил бөгөөд үнэгүй үйлчилгээг төрөөс үзүүлдэг. 

Жуулчид



Мальта нь жуулчидын хамгийн их зочлодог газрын нэг юм. Мальтад жилдээ 1,2 сая жуулчид ирдэг. Энэ нь нийт хүн амаас 3 дахин их жуулчид ирдэг гэсэн үг юм. Жил бүр ирэх жуулчидын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэр хирээр дээд зэрэглэлийн зочид буудлууд, байшингууд нэмэгдэж байна. 


 
Цаг агаар

Малта нь дулаахан өвлөөс зуны халуун руу шилждэг. Олон Улсын Цаг Агаарын байгуулагын гаргасан эх сурвалжаар Малта бол Дэлхийн хамгийн сайхан цаг агаартай улс гэж нэрлэгдсэн.Жилийн дундаж темпратур 23 °C байдаг.



Европ тив дотроо Малтагийн нийслэл Валлета бол хамгийн дулаахан өвөлтэй хот юм. Өвлийн дундаж темпратер 16 °C. Малта нь Европын цөөхөн ногоон улсын нэг юм. /жилийн 4 улиралын турш/

Виз
Мальта бол Шенгены бүсийн орон учир Шенген визээр нэвтрэх боломжтой.  



Тоо баримтууд
  • Хүн ам: 446,547 (2013 он)
  • Албан хэл: МалтийзАнгли хэл
  • Нийслэл хот: Valletta
  • Угсаа зүй: 95.3% Малтийз, 1.6% Британи, 3.1% Бусад
  • GDP (PPP): 11.2 тэрбум ам.доллар
  • HDI (Human Development Index): Хүний хөгжлийн индекс - Маш өндөр (39-р байр)
  • Цагийн бүс: UTC+1
  • Жолооны хүрд: Зүүн
  • Телефон код: +356
  • Интернэт: .mt
  • Британий колонид: 1814-1964 
  Хэрэгцээт холбоосууд:
  • http://www.visitmalta.com/
  • http://www.malta.com/en
  • http://en.wikipedia.org/wiki/Malta
  • http://www.lonelyplanet.com/malta
  • http://www.maltairport.com/en/home.htm
  • http://www.mta.com.mt/
  • http://www.airmalta.com/
 
Австрали
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур